Тавантолгойн ажлын хэсэг мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ажлын хэсэг мэдээлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр баталсантай холбогдуулан ажлын хэсэгт орсон гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсэгт Ардчилсан нам, МАХН-аас тав таван гишүүд багтсан аж. Ажлын хэсгийн гишүүд энэ асуудлыг тавдугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар олон нийтийн төлөөлөл болон эрдэмтэдийн саналыг ажлын хэсгийн гишүүд хангалттай сонссон гэнэ. Харин УИХ-аас шинээр төрөх хүүхдэд хувьцаа өгөх талаар тогтоогоогүй, Энэ асуудлыг Засгийн газар тогтоол гаргаж шийдэх аж. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид тавантолгойн хувьцааг тухайн үед нэрлэсэн үнээр худалдах хэлбэрээр хувьцаа олгох юм. Үүний тулд хувьцаа эзэмших хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2010 оны 06 сарын 30-аас өмнө татвараа төлсөн улсад ямар ч өргүй байх шаардлага тавьж байна. Эрдэнэс тавантолгой компанийн 50 хүртлэх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргасан бол үүний 10 хувь нь иргэдэд, 30 хувийг нь олон улсын хөрөнгийн зах зээлд худалдах гэсэн хэлбэрээр эзэмшүүлэх болсон. Мөн угтуулан тавих нөхцөл, боомтын асуудал зэргийг намрын чуулганд оруулж ирэх даалгаварыг Засгийн газарт өгсөн талаар ажлын хэсгийн гишүүд мэдээллээ. Монгол Улсын хүн амын нэгдсэн тооллого явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд  хэрхэн хүртээх талаар шийдэх эсэх асуудал байгаа. УИХ бол Монгол Улсын бүх иргэдэд хувь хүртээх ёстой гэсэн ерөнхий “рам” өгсөн. Намрын чуулганаар гадаадын иргэн, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэх талаар ярилцах гэнэ. Тогтоолыг баталснаар төрийн өмчит компаниуд олборлолт хийх боломжтой боллоо гэсэн үг аж. Цаашид төрийн эзэмших хувьцааны хувь хэмжээ буурах талаар УИХ-ын гишүүн Х.Бадмсүрэн дурдсан. Оператар компаниудийн хувьд Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулалтаар шийдэх юм.

Б.Алтансүх     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж