Олигархи бүлэглэлийн эсрэг ажиллахыг уриалав | News.MN

Олигархи бүлэглэлийн эсрэг ажиллахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Олигархи бүлэглэлийн эсрэг ажиллахыг уриалав

 Үүсэн
байгуулагдсан цагаасаа эхлээд олон нийтийн дунд итгэл, эргэлзээ хоёрын
аль алиныг дагуу­лаад байсан Ардчилсан хүчний хол­бооны анхдугаар хурал
өчигдөр Төрийн ордонд боллоо. Их хурлыг Ардчилсан намын ерөнхий нарийн
бичгийн дарга Д.Эрдэнэбат нээж, намын дарга Н.Алтанхуягийн илгээл­тийг
уншиж танилцуулсан. Индо­незийн Жакарта хотноо албан томи­лолтоор
ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч мөн мэнд­чилгээ дэвшүүлж,
цахилгаан ирүүл­жээ. Харин анхдугаар их хурлын нээлтийн илтгэлийг
холбооны ерөн­хийлөгч З.Энхболд тавьсан.

Түүний
илтгэлийн дараа Ардчил­сан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаа,
МоАХ-ны дэд тэргүүн Ш.Түвдэндорж нар үг хэлснээр нэгд­сэн хуралдаан
өндөрлөж, их хурлын төлөөлөгчид Хөгжлийн бүс, Шинэ Улаанбаатар,
Нийгмийн салбарын шинэчлэл, Байгаль орчин, экологи, Шинэ хөдөө, Улс
төр, эрх зүйн шинэт­гэл гэсэн үндсэн сэдвүүдээр салбар хуралдаанд
оролцлоо.


Д.Бямбасүрэн: Монголчууд бид Оюутолгойн орд дээр молигодуулсан

Ардчилсан
хүчний холбооны Байгаль экологийн асуудал хөндсөн салбар хуралдаанд
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ус” сэдвээр илтгэл тавилаа. Томоохон
гүрнүүд усаар дамжуулж, төрийн бодлогыг шахдаг болсон энэ цаг үед
Монгол Улс усны бодлогоо шинэ төвшинд гаргаж, хойч үедээ усаа өвлүүлэх
бодлого баримт­лахгүй бол нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-ын хараат болсны
нэгэн адил хувь заяа хүлээж буйг санууллаа. Мөн өнөөдрийг хүртэл
дэлхийн олон эрдэмтэн судлаачид усыг орлох бүтээгдэхүүн гаргаж чадаагүй
байгааг онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн байгаль
эколо­гийн асуудлыг хөндөх зуураа Оюу­толгойн орд газрыг ашиглахаар
байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тухай байр сууриа илэрхий­лээд
амжив.

Оюутолгойн орд газрыг ашиг­лахын тулд
өмнийн говийн газрын гүнээс секундэд 844 метр куб ус татаж гаргана.
Олон жилийн туршид говийн усыг ингэж ашиглахад тухайн газрын доор
хөндий нүх үлдэнэ. Дээр нь ус ашиглалтын төлбөрийг хамгийн хямд үнээр
тооцож авахаар гэрээ байгуул­сан нь төр хамгийн муу менежер болохоо
харуулсан том жишээ бол­жээ.

Монгол Улсын нутаг
дэвсгэрийн 22 хувь гадаадынхны мэдэлд, лиценз хэлбэрээр очиж, Айвенхоу
Майнзын захирал Фрийдланд Америкт очи­хоо­роо “Би Монгол Улсад
Калифорниос ч их газар нутаг эзэмшдэг” гэж баярх­даг нь өмнийн говь
үндсэндээ түүний мэдэлд очоод байгааг сануулахад илүүдэхгүй хэмээн
анхааруулаад авав.

Алдарт Оюутолгойн хөрөнгө
оруу­лалтын гэрээний тухайд анх 2009 оны гуравдугаар сард энэхүү гэрээг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байхад Монгол Улс
ашгийнхаа 75 хувийг авна гэсэн. Гэрээг сайжруулах үүрэг авсныхаа дараа
буюу долдугаар сард Засгийн газар “59 хувийг авна” гэсэн. Одоо тооцоод
үзэхээр гуравны нэг дээр бууж байгаа төдийгүй, хөрөнгө оруу­лагч тал 45
сая тонн зэсийн 19 сая тонныг ашиглах бололцоогүй гэж бултаж буйн
зэрэгцээ 1200 тонн алтын гуравны нэгийг мөн газарт нь үлдээхээс аргагүй
хэмээн мэдэгдсэн нь монголчууд бид Оюутолгойн орд дээр молигодуулчихаад
байгаагийн тод илрэл аж. Тиймээс ард түмнийг хуурч, Оюутолгойн орд
газрыг ашиг­лах гэрээ байгуулсан эрх мэдэлт­нүүдийн ажлыг үнэлж
цэгнэхээс аргагүй. Хариуцлага алдсан эрх мэдэлтнүүдэд  Ардчилсан хүчний
холбооныхон хариуг нь барих ёстой” гэсэн үгийг эцэст нь хэлсэн юм.

Монгол хонины ноосыг үнэд хүргэнэ

Мөн
салбар хуралдаанд  УИХ-ын гишүүн Н.Батбаяр монгол хонины ноосыг дэлхий
дахинд үнэд хүргэх бололцоотой талаар нэгэн сонир­холтой илтгэл
тавилаа. Малчны хотонд хог болж, үнэгүйдсэн монгол хонины ноосоор
барилгын дулаалга хийхэд өмнөд хөршөөс чингэлэг, чингэлгээр нь зөөж
авчран монгол­чуудын халаасыг сэгсэрч буй шилэн хөвөнгөөс хэдэн хувь
илүү тусна. Монгол хонины ноос олон талын ач холбогдолтой. Дуу чимээ
нэв­т­рүү­лэхгүй байхаас гадна хүний биед сөрөг нөлөөгүй. Дулаан
хадгалах чанараараа монгол хонины ноосыг гүйцэх бүтээгдэхүүн дэлхийд
одоо­гоор хаа ч алга. Дээр нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн.  Монгол
хонь бэлчээрийн учраас тэр л дээ. Хонины ноосыг дэлхийд гаргахын тулд
тэр­бээр хоёр ч улсын технологийг Мон­голд нэвтрүүлэхээр зориг
шулууджээ. Нэг нь Герман, нөгөө нь Япон техно­логи. Малчдын хувьд гар
аргаар эсгийгээ хийгээд байхад л болно. Малчдын дунд уралдаан зарлаад
байгаа гэж хэлээд салбар хуралдаанд оролцогчдын цөсийг хөөргөөд авлаа.

Монголын
мал аж ахуйгаас гарах цагаан идээ дэлхий дахины брэнд болох цаг бас
айсуй. “Бизнес инку­батор” холбооны ерөнхийлөгч н.Энх­туяагийн
тайлбарласнаар өнгөрсөн жил Олон улсын санхүүгийн корпо­раци, Дэлхийн
банк хамтран Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хамтран ажиллах
гэрээ байгуулжээ. Монгол малаас гарах сүү цагаан идээ, тодруулж хэлбэл,
шар тос, айраг, аарц гээд хотынхны мартах шахаж байгаа бүтээгдэхүүнүүд
Дэлхийн шинжлэх ухааны бүтээгдэхүүнд багт­сан байна.

Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө

“Шинэ
Улаанбаатар” салбар ху­рал­дааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
хийлээ. Түүний хэлснээр Улаанбаатарыг шинэчлэхэд саад болж буй хамгийн
гол шалтгаан нь утаа, агаарын бохирдол юм байна. 2008 оны тоогоор
нийслэлд 104 мянган машин байгаа бөгөөд улсын нийт машины 59,3 хувь нь
Улаан­баатарт төвлөрчээ. Үүнээс гадна гэр хорооллын 145 мянган айл өрх,
ДЦС-ууд, жижиг оврын уурын зуухуудын утаа тортог нийслэлийн агаарыг
бохирдуулж буйг илтгэгч хэллээ.

Гэр хорооллыг
салхины дор шил­жүүлэх, утаагүй түлш үйлдвэрлэх, дулааны эх
үүсвэрүүдийг хотын гадна байрлуулах, био түлшний хэрэглээг нэмэгдүүлэх,
гэр хорооллыг амины орон сууцжуулах, цэвэр бохир усны системд холбох
зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй болохыг С.Эрдэнэ гишүүн хэлсэн юм.
Нийслэлд Мон­голын хүн амын 60 хувь нь суурьшсан байна. Мөн барилга
байшингийн 80 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг дараагийн
илтгэгч, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир дурдлаа.

Шинэ төмөр замд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй

“Хөгжлийн
бүс” салбар хурал­даанаар Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөвийн
талаар төлөө­лөгчид ярилцлаа. Гол илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн
газрын зураг дэлгэн танилцуулснаар бол Монгол орны Дорнын талаас баруун
хойд хилийн орчмын Баян-Өлгий, Увсын зааг нутгийг хүртэл, улсын нутгийн
өмнөд этгээдийг эмжин хагас дугуй хэлбэ­рээр оршсон газрын тосны асар
баян ордтой аж. Увс, Завханы урд, Ховдын хойд тал, Баянхонгор,
Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорно­говь айм­гийн нутаг, Төв аймгийн
өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг газрын тосны ай
савд багтсан байна. Уг нь түүгээрээ бүтээгдэхүүн хийж чадвал монголчууд
гаднаас  нефть царайчлах албагүй аж. Тэр нуман тойргийг дагуулан Монгол
орны баруун, зүүн этгээдийг холбосон төмөр зам байгуулахаар газрын
зураг дээр төсөл гаргажээ. Түүний дагуу боловсруулах үйлд­вэрүүд,
Сайншанд зэрэг цогцолбор үйлдвэр байгуу­лахаар төлөвлөснийг Д.Одхүү
гишүүн танилцууллаа. Мөн тэр замын орч­моор нүүрсний арвин ордтой юм
байна.

Түүний илтгэлийг үргэлжлүүлэн Барилга, хот
байгуулалтын сайдын зөвлөх Б.Ганбат шинэ төмөр замын төсөөллийн талаар
танилцуулсан юм. Баян-Өлгий, Дорнодыг холбосон хэвтээ тэнхлэгийн төмөр
зам нь эдийн засгаа нэг улсаас хараат бус байлга­хад нэн хэрэгтэй аж.
Коксжих нүүрсийг уг төмөр замаар дамжуулан ОХУ-ын Владивосток руу тээж,
тэндээсээ Япон, БНСУ руу явуулбал Хятад руу гаргадгаас хавьгүй өндөр
үнэд хүргэж болох юм байна. Улс орныхоо харь­цангуй давуу талыг
өрсөлдөхүйц давуу тал болгож, макро эдийн зас­гийн зорилтуудад хүрэх
оновчтой бодлого хэрэгтэй байгааг илтгэгч ярилаа. Олборлолтын эдийн
засаг, аж үйлдвэржилтийн эдийн засгийг хөг­жүүлэх, аж үйлдвэрийн
цогцолбор байгуулах гээд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх суурь тавих
талаар ч тэрбээр дурдсан юм.

Харин шинээр байгуулах төмөр замын төсөлд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй юм байна.

Сонгуулийн тогтолцооны алдаа

“Улс
төр, эрх зүйн шинэчлэл” салбар хуралдаан дээр улс төр судлаач, доктор
А.Саруул өнөөгийн сонгуулийн тогтолцооны алдаа мад­гийн талаар
илтгэлээ. Тэрбээр Мон­голд улс төрийн систем үндсэндээ дампуурсан
хэмээн мэдэгдэв. Монгол бол бүрэн ардчилалтай бус, зөвхөн сонгуулийн
ардчилалтай оронд л багтахаар болсныг хэлж байлаа. Хүн амын бүртгэл ил
тод бус, СЕХ-ны бүрэлдэхүүнийг нэг намын төлөөлөл давамгайлсан
хуудуутай маягаар бүрдүүлдэг, мэргэжлийн бус, сонгуу­лийн зардлын
санхүүжилтийг хуульд тодохой тусгаагүйгээс яаж ч мушгиж  болохоор
болсныг А.Саруул шүүмж­лэв.

Сонгуулийн мажоритар
тогтолцоо олон хувилбартай. Абсолют мажо­ритар гэхэд 50+1 гэсэн босгоор
нэр дэвшигчийн авах саналд босго тавь­даг, гэтэл манайд ердийн олонхийн
санал авсан нөхөд УИХ-д сонгогд­догоос 40 хувийн санал авсан нам 72
суудал эзэлдэг гаж тогтолцоо байгааг хэлсэн юм. Иргэдийн хаягийн
бүртгэ­лийг тодорхой болгох, нас барсан, гадаадад байгаа иргэдийн
бүртгэлийг хатуу гаргаж байх зэрэг арга хэмжээг сонгуулиас өмнө авахыг
санал болго­лоо. Гадаад орнуудад сонгогчдын шилжилтийг санал хураалтаас
дөр­вөн долоо хоногийн өмнө зогсоодог байна. Саналын хуудсын хэвлэлт,
тараалтад хяналт тавих, тойргийг яс 76 байлгах бус, хүн амын тоонд
тохируулан нэмэлт тойрог гаргаж болох талаар саналаа хэлээд
пропор­циональ систем ч өөрийн сөрөг талтайг сануулж байсан юм.


Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу

 УИХ-ын
гишүүн Г.Баярсайханы удирдсан “Байгаль экологи” салбар хуралдаан дээр
энэ талаар ярилцлаа. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга
С.Дэмбэрэлийн танил­цуулс­наар манай улс одоо байгалийн баялгаа хамгийн
үр ашиггүй зарцуу­лах талын хууль, бодлого бүхий хүрэн эдийн засгийг
хөгжүүлж байна. Харин үүнийг байгаль, экологийн аюулгүй байдлыг сахисан
ногоон эдийн засаг, ногоон хуулиар солих ёстой гэж байлаа. Ногоон
хуулийн засаглалыг нэн даруй тогтоож УИХ баталсан хууль бүртээ ногоон
бодлого шингээх хэрэгтэйг тэрбээр сануулсан юм.

Усны
ассоциацийн тэргүүн Б.Бат­мөнх Оюутолгойд ашиглах говийн гүний усны
нөөцөд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж байлаа. Говийн гүний ус маш
урт удаан хугацаанд бүрдсэн, хөгшин усанд тооцогддог тул дахин
сэргээгдэх боломж бараг байх­гүйг сануулсан юм. Сэргээх гэвэл хэдэн
мянган жил хэрэгтэй гэнэ. Салбар хуралдаанууд дээр төлөө­лөгчид энэ
мэтээр санал бодлоо хэлж байлаа.

Ардчилсан хүчний
холбооны их хурал 17 цагт өндөрлөлөө. Төгс­гөлийн нэгдсэн хуралдаанаар
Их хурлаас гаргах уриалгын төслийг хэлэлцэн баталсан юм. Төслийг тус
холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энх­болд танилцуулав. Монгол
орондоо ардчиллыг төгөл­дөржүүлж, дундаж иргэн давам­гайлсан нийгмийг
цогц­лоож, авлига, хүнд суртлаас ангид байж, Монголоо шинэчлэн хамтдаа
хөгжихийг их хурлын төлөөлөгчид уриаллаа. Байгаль орчинд сөргөөр
нөлөөлөх хүний хүчин зүйлийг хяз­гаар­лах, Монгол Улсын хөгжлийг хүрэн
эдийн засгаас ногоон эдийн засагт шилжүүлэх, гүний усны нөөцийг
стратегийн нөөцөд бүртгэх, Хөвсгөл далайг Монгол Улсын усны үндсэн нөөц
хэмээн хамгаалалтад авах, байгаль цаг уураас хамааралтай мал аж ахуйг
хөтлөх арга барилыг өөрч­лөх, ганц улсаас хамааралтай түүхий эдийн
үнийг хяналттай болгож “Мах-сүү-ноос” хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн
төлөвлөлт, эрүүл экологитой  Шинэ Улаанбаатарыг хөгжүүлэх,
болов­с­ролыг олон улсын жишигт нийцүүлэх зэргийг их хурлаас гаргах
уриалгад багтаасан байна. Шүүхийн байгуул­лагыг шинэчлэх, удирдлагад нь
ха­риуц­лага тооцох, улс төр, эдийн засгийн олигархи бүлэглэлийн үйл
ажиллагаа, шүүхийн дампуурсан байгууллагын эсрэг ажиллахыг монгол
түмэндээ сонор­дуулахыг уриалснаар их хурал өндөрлөлөө. Хурлын дараа Их
хурлын төлөөлөгчид Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний дэргэд
дурсгалын зураг татуулав.


Г.ДАРЬ, Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж