Д.Зоригтыг сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанд Эрчим хүчний сайдад Д.Зоригтын нэр дэвшүүлснийг гишүүд 93 хувийн саналаар дэмжин сайдаар томилохоор боллоо. Гишүүн Д.Арвин “Гэр хороолол руу татах шугамаа нэгдсэн бодлогоор шийдмээр байна. Өөрийн яаман дээрээ бодлогоо бариад, хот аль хэсгийг нь шийдэх вэ гэдгийг нь тодорхой болгоё. Бид нүүрсээр баян улс хэрнээ цахилгааны үнээ нэмээд л байна. Монголоор дүүрэн нүүрстэй юм бол цахилгааны үнээ нэмэхгүй байх бодлогыг барь. Хүрэн нүүрснээс хий, газ гаргах асуудлыг уул уурхайн яамтай хамтран шийдэх шаардлагатай” гэсэн бол Ж.Батсуурь гишүүн “Дулааны станцыг 2015 онд нь багтаан ашиглалтанд оруулах хэрэгтэй”, Д.Ганбат гишүүн “Баянхонгор аймгийн гурван сум цахилгаанд холбогдсон. Үүнд баяртай байгаа. Хөдөө орон нутгаас ирэх их нүүдлийг зогсоохын тулд аймгуудын дулааны станцуудыг шийдэх явдал”, Я.Содбаатар “Дотоодын хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэрүүд бий болгох талд анхаарах хэрэгтэй. Үүнийг зоригтой шийдэх ёстой. Эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөх ёстой”, Д.Тэрбишдагва  “Эрчим хүчний салбарын ажил айл бүрийн гэрт хамаатай. Хоёр улсын хооронд хийх эрчим хүчний шугамны асуудлыг шийдэж чадвал бид бүхэн нүүрсээр амьсгалахгүй, гадагш эрчим хүч экспортлогч болно”, гишүүн Г.Батхүү “эрчим хүчний тарифын асуудлыг шийдэх цаг болсон. Улсын төсөв хүнд үед тарифын асуудлаа шийдэж чадаагүй, дараа нь гайгүй болсон ч улс төрийн эрх ашгаа бодоод хийж чадаагүй. Одоо бол үүнийг хийх боломжтой үе. Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хувьд ч бид улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадна” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж