Р.Бурмааг сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Р.Бурмааг сайдаар томиллоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмааг томилох эсэх асуудлаар хуралдаж санал хураалт явуулахсан бөгөөд 91 хувийн саналаар сайдаар томилохоор боллоо.

Түүнийг давхар дээлийг эсэргүүцдэг хэрнээ өөрөө давхар дээлтэй гишүүн болчихсон хэмээн УИХ-ын гишүүд, олон нийтийн зүгээс шүүмжлэж байсан. Тэгвэл чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хөндөж асуух гишүүн гараагүй бөгөөд бүгд л дэмжин үг хэлцгээсэн юм.

Гишүүн Ё.Отгонбаяр “Тариаланчдаа биш гурил үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого яваад байгааг засах хэрэгтэй. Бэлчээрийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бэлчээрийг чинь малчид хувьчилна гэж ойлгож байна. Яам мэргэжлийн биш болсон” гэсэн бол Л.Энхамгалан гишүүн “Монгол мал хөтөлбөр гээд үр дүнгээ өгсөн хөтөлбөрийг 2012 оноос хойш мартсан. Мал эмнэлэг үржлийн алба гээд байгуулагдсан ч энд ажилладаг хүмүүсийн харьяалагдах байдал нь эх толгойгоо алдчихсан. Суманд бодлого алдагдсан байгаа шүү” гэсэн юм.

Гишүүн Ж.Энхбаяр араас нь “Хөдөө аж ахуйн салбарт баримтлах төрийн бодлогыг яаралтай оруулж батлуулах шаардлагатай” гэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Г.Уянга “Бүх намын төлөөлөл оролцсон засагт хоёр намууд эмэгтэй гишүүдээ оруулж ирснийг буруутгахгүй байна. Р.Бурмаа гишүүн боломжийг ашиглаад өөрийг чинь баалж буй хүмүүст юу хийж  чадахаа харуулах хэрэгтэй. Зөвхөн танхимын зарчимд баригдалгүй бурууд нүд хурц байгаасай” гэв.

Г.Батхүү үргэлжлүүлэн “Ноосны урамшуулал өгснөөс эхэлж хотонд хаягдаж байсан ноос эргэлтэнд орох болсон. Монгол мал хөтөлбөрийг батлуулснаас болж орон нутагт байсан ченжүүдийг төрийн монопольд оруулчихсаныг засах хэрэгтэй. Таныг газар тариалангаа сайн мэддэг сайд байхыг хүсч байна” гэв. Мөн Д.Ганбат гишүүн “Би Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүн. Малчид дээр анхаарал хэт тавьж байна гэж шүүмжилж байна. Гэхдээ өнөөдөр дийлэнх оюутнуудын төлбөрийг малчид хийж байна” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж