“З” бөх үзэхээр явж “М” даргалж үлдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“З” бөх үзэхээр явж “М” даргалж үлдэв

УИХ-ын чуулганаар яг одоо засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаан дээр хэлэх үгийг нь тасалсан хэмээн хэд хэдэн гишүүдтэйгээ түнжин хагараад байсан З.Энхболд хуралдаанаа М.Энхболдод үлдээгээд явжээ. Учир нь тэрээр Ардчиллын 25 жилийн ойд зориулсан бөхийн барилдааныг үзэж, шагнал гардуулахаар явсан бөгөөд бөхийн барилдааны талаар твиттер хуудаснаа жиргэсэн шигээ сууж байна.  

Дарга З.Энхболдыг орлож буй УИХ-ын дэд дарга М.Энхболдыг даргалж буйд намыхан нь ихэд баяртай буй бөгөөд “УИХ-ыг харин аятайхан удирдчих юм байна даа. Гишүүдийнхээ үгийг хясахгүй, хаахгүй, эрхэнд нь хүндэтгэлтэй хандаад л..” хэмээн сэтгэгдлээ хэлсэн байна.

Б.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж