Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдаар томилов

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдаар томилов

Чуулганы хуралдаанаар Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад томилох тухай асуудлыг хэлэлцээд 98 хувийн саналаар дэмжсэн байна.

Нэр дэвшигч Н.Төмөрхүү “өмнөх сайдын хийсэн ажлын ахицийг бууруулахгүй, нэмэгдүүлж ажиллана” гэдгээ хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс Гудамж төслийн асуудал, Төмөр замын ажил гээд харьяалах асуудлаар тодруулга авч байна. Тухайлбал, гишүүн Г.Баярсайхан “Зөвхөн хөдөөд зам тавих асуудлыг манай яам хариуцна гэж өмнөх сайд чинь хэлдэг байсан. Ийм зүйл байж болохгүй. Хоёрдугаарт, төмөр замын асуудал. Шийдлийн засгийн газар төмөр замаа түргэвчлэх хэрэгтэй. 2015 онд төмөр замаа багтаан барина хэмээн амлаж, анхаарч байгаад чинь баяртай байна” гэв. Мөн гишүүдээс Өндөрбуянт гэх барилга, замын компанитай нь холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсгэх вий гэдгийг нь сануулсан байна.

Мөн гишүүн О.Содбилэг “Залуучууд албан тушаалд очино гэхээр гоочлох гээд байдаг хандлага байдаг болчихож” хэмээн үг хэлж буй гишүүдээ шүүмжилсэн бол М.Зоригт “зовхи нь өөдөө ярьж байгаа зүйл нэг ч алга. Эдийн засаг хүндэрсэн байдал чинь өөрсдөөс маань л болсон шүү дээ. Одоо үүнийгээ шийдэж, хамтран ажиллая гэж байна. Цовоо сэргэлэн байх хэрэгтэй. Зарим гишүүд зээлийн босгыг нэмэхгүй, чадахгүй гэнэ. Ингэх ямар хэрэгтэй юм” гэх зэргээр нэг нэгнээ шүүмжилж байв.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж