“Оройн дээд” жүжиг цагаан эсгийний ёслолоор эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“Оройн дээд” жүжиг цагаан эсгийний ёслолоор эхэлнэ

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна.

Эл уран бүтээлийн хүрээнд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг арваннэгдүгээр сарын 24-нд амжилттай зохион байгуулсан юм.

Дашрамд сонирхуулахад, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 27-нд Богд хааны музейгээс эхлэх парадад оролцох гэнэ. “Оройн дээд” уран бүтээлийн нээлтийн үеэр улаан хивсний ёслол бус цагаан эсгийний ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч З.Элбэгдорж хүрэлцэн ирж сонирхох аж.

Э.ТЭКҮ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж