УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “түргэн горимд” шилжлээ. Яг одоо сайдад нэр дэвшигчдээс ямарваа нэгэн асуулт асууж, санал хэлэлгүйгээр шууд санал хураалт явуулж байгаа бөгөөд Аж үйлдвэрийн сайдаар нэрийг нь өргөн барьсан Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар нараас ямар нэг асуулт асуусангүй.
Мөн дараагаар нь чуулганаар Батлан хамгаалахын сайдад нэр дэвшиж буй Ц.Цолмонг олонхийн саналаар дэмжин баталлаа.
Б.ЭНХ