Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон компьютерын хулгана өнөөдөр буюу 2014 оны 12-р сарын 9-ний өдөр 46 нас хүрч байгаа юм байна.
Одоогоос яг 46 жилийн өмнө буюу 1968 онд АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдсан Компьютерын Шинжлэх ухааны хурал дээр, АНУ-ын зохион бүтээгч Дуглас Энгельбарт орчин үеийн компьютерын хулганы хамгийн анхны загварыг танилцуулж байжээ.
Энэхүү хулгана нь дээрээ улаан өнгийн жижигхэн товчлууртай, компьютерт холбодог урт цагаан залгууртай, эргэлддэг дугуйтай, дөрвөлжин мод байсан байна. Хулгана гэх нэрний хувьд зохион бүтээгчид нь урт цагаан залгуур нь жинхэнэ хулганы сүүлтэй адилхан харагдсан учраас ийнхүү нэрлэжээ.