УИХ-ын гишүүдээс цахим ертөнцөд хамгийн идэвхтэй, оролцоотой хүн бол УИХ-ын гишүүн М.Зоригт. Тэрбээр идсэн хоол, өмссөн хувцас, өрөөндөө хийж буй үйлдэл гээд алхам бүрээ интернэт ертөнцөд мэдээлж байдаг. Ялангуяа твиттер, фэйсбүүкт дагагч олонтой, тэр хэрээрээ сайн муугаар хэлүүлэх нь олон. Нэг үгээр цахим ертөнц бол түүний хобби. Тиймээс ч тэрбээр сонирхлынхоо дагуу “Интернэтийн эрх чөлөөний тухай хууль” боловсруулсан байна. Энэ тухайгаа ч мөн твиттер хуудсаараа нийтэд мэдээлжээ. 2014 оны аравдугаар сарын 1 гэсэн огноотой уг хуулийн төсөл интернэт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бөгөөд өргөн барихад бэлэн болсон, одоогоор 38 гишүүн дэмжээд байгаа тухайгаа ч эрхэм гишүүн сайрхаад амжжээ.
А.ШАРХҮҮ