Марио Гётцегийн пүүз 2 саяар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Марио Гётцегийн пүүз 2 саяар зарагджээ

Германы шигшээ багийн хөлбөмбөгч Марио Гётцегийн өнгөрсөн зун Бразилд зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод өмссөн пүүз хоёр сая ам.доллараар зарагджээ.


Марио Гётце энэ пүүзээрээ Аргентиний шигшээ багийн хаалганд ялалтын цорын ганц гоолыг оруулсан юм.

Тэрээр пүүзээ зарж олсон мөнгөө хүнд өвчтэи хүүхдүүдэд туслах санд хандивлах юм байна.

Гётце: “Үнэхээр санаанд багтамгүй өндөр үнэ хүрлээ. Би ийм өндөр үнээр зарагдана төсөөлөөгүй. Хоёр сая ам.доллар гэдэг маш их мөнгө шүү” гэж хэлсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж