Фото : Вадим Жернов / РИА Новости
Москвагийн биржийн даваа гаригийн арилжааны төгсгөлд Оросын хөрөнгийн үндсэн индекс мэдэгдэхүйцээр унажээ. Индекс ММВБ 3,13 хувиар бууж, 1481,27 пункт заасан болиИндекс РТС 4,22 хувиар унаж, 870,37 пункт хүрчээ. Дэлхийн биржүүд дээр нефтийн үнэ унасан нь түүний гол шалтгаан байсан гэж ажиглагчид үзэж байна.
“Цэнхэр фишек” гэгдэх төлөгдөх хувьцааны ихэнх нь өдрийн арилжааны дүнгээр 1-7 хувиар буусан байна. Тухайлбал, Хадгаламжийн банкны хувьцаа 4,81 хувиар, "Газпром"-ынх 3,88 хувиар, "Лукойл"-ынх 1,51 хувиар тус тус унажээ.
Шинжээчдийн дүгнэлтээр, Оросын зах зээл дээр хувьцааны үнэ доошлох тогтвортой хандлага гарч ирсэн байна. Үнийн нийт сэргэлтийг ойрын хугацаанд хүлээх шаардлагагүй болжээ. Саудын Араб зах зээлийн өөрийн хувийг буулгахгүй мөн АНУ-ын занарын нефтийн төслүүд бүрэн хэмжээгээр ажиллаж байгаа нь нефтийн үнийг өсгөхгүй гэсэн үг юм.
АФК "Систем» компанийн охин компани "Башнефть» энэ 8-наас улсын мэдэлд орж байгаа учраас "Системын» үнэт цаас хамгийн хүчтэйгээр үнээ буулгасан байв. Түүний хувьцаа 14,57 хувиар, "Башнефтийн» 7,154 хувиар унасан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР