Reuters агентлагийн 2014 оны шилдэг зургууд

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Reuters агентлагийн 2014 оны шилдэг зургууд

Дэлхийн  тэргүүлэх хэвлэлүүд, мэдээллийн агентлагууд  өнгөрч буй оны шилдгээ тодруулж эхэллээ. Reuters агентлаг оны шилдэг зургуудаа  шилжээ. Шилдгүүдийнх нь тоонд уйлж буй Анжелина Жоли, үндэстэн ястнуудын янз бүрийн  ёс заншил, эсэргүүцлийн зургууд зэрэг багтжээ.

 

Хатан ширгэж байгаа  Кантарейра усан сан. Сан-Паулу, арваннэгдүгээр сарын 18

Фото: Nacho Doce / Reuters

 

"Энэ түгшүүртэй, бүрхэг байгалийг харахад сэтгэл өвдөхгүй байх аргагүй. Бразилид амьдарсан дөрвөн жилийн дотор би бишгүй аймшгийг харсан гэтэл Сан-Паулу хотын орчмын есөн сар үргэлжилсэн ган гачиг үнэхээр аймшигтай. Хур бороогүйгээс Өмнөд Америкийн хамгийн том хотыг усаар хангадаг Кантарейра усан сан хатан ширгэж эхэллээ. Усны төвшин нь сүүлийн 10 жилийн дотор хамгийн доод хэмжээнд очлоо. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн, саяхны сонгууль энэ ирж буй аюулаас хүн амын анхаарлыг холдуулсан юм. Гэсэн хэдий ч эрх баригчид өмнөхийн адил асуудлыг анхаарахгүй байна. Нисдэг тэрэгнээс хийсэн зургаа би цахим төхөөрөмж дээрээ нээхдээ зурагт буусан дүрс шаналан тарчилж буй эмэгтэйн хөрөг шигийг анзаарав. Энэ нь Эдуард Мункийн “Чарлаан” зургийг санагдууллаа. Энэ нь миний хувьд тусламж хайн шаналж байгаа эх болсон байгал дэлхий минь юм шиг санагдлаа».

 

"Селек» байгууллагын босогчийг Төв Африкийн бүгд найрамдах улсын цэрэг хөнөөж байгаа нь, хоёрдугаар сарын 5

Фото: Siegfried Modola / Reuters

 

"Төв Африкийн Улсын түр ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн талаар, армийг сэргээхээр амласан ёслолын дараа би буудалдаа очиж явлаа. Би таксийнд сугаад хөдөлтөл намайг буцан ирэхийг гуйлаа. Цугларсан олон нэгэн эрэгтэйг бүчин авсан байв. Их л хилэгнэсэн харагдаж байлаа. Би болгоомжилж байв. Уур уцаартай олны  үйлдэл хэрхэн эргэхийг хэлэх аргагүй. ТАБНУ-ын Засгийн газрын армийн цэрэг “Селек” гэх босогчдийн бүлгийнх гэж сэжиглэгдсэн түүнийг хутаглав. Цэргийнхэн амьгүй цогцсыг хөлнөөс нь чирэн өшиглөж, жадлан хутгалаж, чулуугаар шидэлж байлаа. Би тэнд арваад минутаас илүү тэсээгүй. Сэтгүүлчид ийм үзэгдэлд дасах ёстой гэж үзэхгүй байна. Үзэж харсан зүйл намайг чочроосон бөгөөд өнөөг хүртэл түүнийг мартаж чадахгүй байна. Энэ оронд өшөө авалтын шунал гүнзгий суусан, тэнд байдлыг тогтворжуулах нь хүнд гэдгийг уг зураг сануулж байх болно гэж бодож байна».

 

Жагсагчид асар том чавхыг Үндэсний гвардийн эсрэг хэрэглэж байгаа нь. Сан-Кристобаль, хоёрдугаар сарын 27

Фото: Carlos Garcia Rawlins / Reuters

 

"Каракас хотын хэд хоногийн эмх замбраагүй байдлын дараа засгийн газрын эсрэг хүчнийхэн ба Үндэсний гвардийн хооронд  мөргөлдөөнтэй байсан Сан-Кристобаль хотод бид очсон юм. Гудамжнуудад бэхлэлт босгон хаасан байлаа. Мотоциклээр явахад ч хүнд байлаа. Намайг очиход хамгийн аюултай үйл явдал нь болоод өнгөрсөн байв. Гудамжны хог новшин дунд асар том чавхтай залуус л үлдсэн байв. Тэд барнуудын дээд давхрынхны хамт Үндэсний гвардийн цэргийнхнийг гудамжны  төгсгөл рүү шахаж чадсан харагдлаа».

 

Гэлэнмаа нар керлингийн аваргын тэмцээн дээр шар айраг ууж суугаа нь, Камлупс, гуравдугаар сарын 8

Фото: Ben Nelms / Reuters

 

"Керлингийн тэмцээн дээр уйтгартай гэж зарим хүн үзэж байж магадгүй. Гэтэл тэр нь үнэнээс хол. Тоглолтын үеэр энэ спортын  хөгжөөн дэмжигчид  өөрсдийгөө  бүхий л талаас нь харуулдаг. Завсарлагаар нь би үзэгчдийн дунд хоёр хндмааг харлаа. Би тэднийг ажиглаад л байв. Тэдний гарт шар айраг харагдангуут би зургийг нь авч эхэлсэн юм. Миний дуран сайн байсан учир би тэдэн дээр дээр тааруулж байгаа зэрэг шар айргаа балгангуут нь зургийг нь авсан юм».

 

Балбын 14 настай Уттара Сауд чаупади практик барин байгаа нь. Ачхам, хоёрдугаар сарын 16.

Фото: Navesh Chitrakar / Reuters

 

"Чаупади гэдэг практик нь сарын тэмдэг ирсэн үеэр эмэгтэй хүнийг  хөөн холдуулах арга юм. Энэ үеэр эмэгтэй хүнийг цэвэр биш гээд гэр орон, сүм хийдэд орох, угааж арчлах, амьтан ба хүмүүст хүрэхийг хориглодог. Шөнө тэд амбаар, малын хашаанд дэвсгэргүй газрыг өнгөрөөдөг. Ачхам мэтийн бөглүү нутагт энэ уламжлал олон зууны түүхтэй. Энэ үеэр эмэгтэйчүүд үхэж үрэгдэх нь их. Тэд могойд хатгуулах, зэрлэг амьтанд бариулах нь их. Хүйтнээс болон  осгож үхнэ. Би энэ зургийг авч байх үеэр чаупади  болсон олон эмэгтэйтэй тааралдсан юм. 14 настай Уттара Сауд  сарын тэмдэг нь ирсэн үеэр сургуульдаа явдаггүй гэж ярьж байлаа. Амбаарт гал асаан дулаацах гэж байгаар угаартах нь энүүхэнд гэнэ. Мөн энэ үеэр хүчин их байдаг ажээ».

 

Засгийн газрын эсрэг жагсаал дээр. Каракас, гуравдугаар сарын 22

Фото: Christian Veron / Reuters

 

"Николас Мадурогийн Засгийн газрын эсрэг цуглааны зургийг би Каракас хотод авсан юм. Оюутнууд хаалт бэхлэлт босгож, хэд хэдэн хүн нь баривчлагдсан байлаа. Жагсагчид цагдаа нарт довтлох үеэр  үеэр  гудамжинд гартаа чулуу барьсан бүсгүй гэнэтхэн гарч ирэв. Тэрээр төрийн албан хаагчийн охин байлаа. Тэр өөрийн залуутай үнсэлцэж байх үеэр би зургийг нь авч байв. Эсэргүүцлийн үеэр бөмбөг дэлбэрэх, буудлагаар ямар нэгэн  өөр зүйл авна гэдэг нь ээдрээтэй ажил. Уг зургийг дарж байхдаа энэ кадр онцгой гэдгийг би сайн ойлгож байв. Зургийн хүчийг би дараагийн өдөр нь тэр нийтийн сүлжээгээр эрчимтай тарж эхэлснээр дараагийн өдөр нь сайн ойлгож авлаа. Энэ зураг сэтгэл сэргээдэг. Хайр сэтгэл хаана ч байраа олж чаддаг увидастай ».

 

Үргэлжлэл бий, бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж