Төрийн ордноо УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганаар сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар гишүүд асуулт, шүүмжээ эхлүүллээ.
Д.Лүндээжанцан гишүүн “Хөгшин чоно гэж роман байдаг. Хөгшин чоно хэлж анхааруулсаар байтал үгийг нь сонсохгүй сүргээ эрсдэлд оруулдаг. Бид буруу тийшээ яваад байдгаа бодох хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугчдихсан байгаа. Хямралын үеийн төсвийн бодлого нь ямар байх. Тэр нь эдийн засгийн макро бодлоготойгоо хэрхэн уялдах юм бэ” гэсэн асуултыг тавилаа.
Үүнд Ж.Эрдэнэбат гишүүн “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа. Иймдээ ч Засгийн газрыг хамтран байгуулах шийдэлд хүрсэн. Хямралт нөхцөл байдал бий болсон гэдгийг эхний ээлжинд дүгнэлтээр гаргаад, үүн дээр тулгуурласан бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй. Төсвийн зарлага нь гүйцэтгэлтэйгээ уялддаггүй. Иймд цаашид төсвийг бодитоор төсөөлөх шаардлагатай. Мөн хямралыг даван гарах төлөвлөгөө боловсруулж, ажиллах нь зүйтэй” гэсэн хариулт өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.ЭНХ