Израилийн эсрэг хориг тавихыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Израилийн эсрэг хориг тавихыг шаарджээ

 

Сирид агаараас цохилт хийсэн гэх шалтгаанаар Башар аль-Ассадын Засгийн газраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан хөрш Израилийн эсрэг хориг тавихыг шаарджээ. Сирийн талаас Израилийн эсрэг хориг тавихыг шаардан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон Аюулгүйн зөвлөлд захидал илгээсэн байна. Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох еврей муж болон Ливаны хилийн Ад- Димас хотыг бөмбөгдсэн хэрэгт Израилийн армийг буруутгаж буй.

 

Сирийн зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн арми тус улсад хэд хэдэн удаа агаараас дайралт хийж, голдуу байлдааны техник хэрэгслийг нь сөнөөсөн гэнэ. Израилийн талаас  Ливаны Хезболлах бүлэглэлтэй хийж буй удаан хугацааны тэмцлээр шалтаглан Сирид цохилт өгсөнд буруутгажээ. Харин Израилийн талаас Сирийн иргэний дайнд аль нэг талыг баримтлаж, хөндлөнгөөс оролцоогүй гэж мэдэгдсэн байна. 

 

Үүнтэй зэрэгцэн “Исламын улс” бүлэглэлийн дайралт, булаан эзлэлтийн эсрэг АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл сүүлийн хэдэн сарын турш Сирид агаараас цохилт хийж байгаа билээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөөр бослого үймээн гурван жилийн хугацаанд иргэний дайны хэмжээнд хүрч, 200 мянга орчим хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж