Мобиком шинэ жилийн бэлгээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Мобиком шинэ жилийн бэлгээ задаллаа

Мобиком Корпораци iPhone 5 утастай хэрэглэгчдэдээ зориулсан шинэ жилийн бэлгээ задаллаа

Эрхэм та 484,000₮-ийг 2 удаа төлөөд 2 iPhone утастай болоорой

Мобиком Корпорациас iPhone 5 гар утас зээлээр авсан хэрэглэгчдэдээ гэрээгээ шинэчилж iPhone 6 гар утас зээлээр худалдан авах боломжийг олгож байна.

Хэрэв та 2013.06.28-2013.10.31-ний хооронд Мобикомоос iPhone 5 гар утас зээлээр худалдан авсан бол 484,000₮ төлөн iPhone 5 утасныхаа гэрээг дуусгавар болгож, шинээр iPhone 6 зээлээр авах боломжтой. iPhone 6 зээлээр авахад утасны сонголтоос хамааран урьдчилгаа төлбөр 484,000-1,180,000₮ хооронд байна.

 

iPhone 5

   

iPhone 6 (16GB)

 

484,000₮

484,000₮

Жишээ нь:

2013 оны 10 сард 16GB багтаамжтай iPhone 5 гар утас зээлээр худалдан авсан хэрэглэгч гэрээгээ цуцлан iPhone 6 утас авах тохиолдолд зээлийн үлдэгдэл 818,000 төгрөгийг төлөх шаардлагатай. Харин энэхүү урамшууллаар та ердөө 484,000₮ төлж өмнөх утасныхаа гэрээг дуусган 484,000₮ iPhone 6 (16GB) утасны урьдчилгаанд төлж дахин шинэ iPhone-той болох боломжтой юм.

Урамшууллын нөхцөлийн дагуу iPhone 5 утсыг зээлээр авсан хэрэглэгч та өмнөх утасныхаа багтаамж (16GB, 32GB, 64GB)-аас хамааран 262,000₮-579,000₮-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Урамшуулал он дуустал үргэлжлэх бөгөөд та 12-р сарын 31-нээс өмнө амжиж 2 iPhone гар утастай болоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж