Дэлхийд алдартай баварийн “кроне браухауз” монголд нээгдлээ
Герман, Монгол архитекторын шийдлээр Бавари уламжлалыг шингээсэн “КРОНЕ БРАУХАУЗ” 12 сарын 5-нд нээгдлээ. Бавари мужид очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц “КРОНЕ БРАУХАУЗ” нь Монголд анх удаа Баварийн “Хольцгүй, цэвэр байх хууль”-ийн дагуу Германы жинхэнэ Бавари шар айргийг үйлчлүүлэгчдэдээ зориулж өөрийн исгэлтийн үйлдвэртээ үйлдвэрлэж буй юм.
“КРОНЕ БРАУХАУЗ”-ын мастер технологичоор Доемений Академи, Худалдаа, Аж үйлдвэрийн тэнхимийн Мастер Исгэгч, Хүнсний Үйлдвэрлэл, Үйлчилгээний Мэргэжлийн Холбооны Аюулгүй байдлын шинжээч зэрэгтэй 20 гаруй жилийн туршлагатай Германы мастер технологич Аксел Гүммихийг урин ажиллуулж байна.
Баруун гар талаас Флориан Шүкшдийз, Аксел Гуммих
Аксел Гуммих: Миний бие Монголд “Кроне Браухауз”-ын урилгаар ирж, хамтран ажиллаж байгаад сэтгэгдэл их өндөр байна. 1516 онд Баварийн гүн IV Виллиам Reinheitsgebot нь Хольцгүй, цэвэр байх хуулийг гаргасан байдаг. Энэхүү хуулиар Шар айргийг зөвхөн ус, амуу соёолж, зөрөг цэцэг гурваар хийхийг зарлигдсан. Тэр цагаас хойш таван зууны турш уг хуулийг Герман даяар мөрдөж байгаа юм. Шар айргийн чанар, цэвэр байдлын бэлгэ тэмдэг болсон жинхэнэ Бавари шар айргийг Монголын хэрэглэгчдэд зориулж үйлдвэрлэж байна. Түүхий эд, орцыг Герман улсаас импортлон авчирч Баварийн “Хольцгүй, цэвэр байх хууль”-ийг мөрдөж ажиллаж байгаадаа их баяртай байна.
Найрсаг дулаан орчинд “КРОНЕ БРАУХАУЗ”-д та хамт олон, найз нөхөд, гэр бүл, дотныхоо хүмүүстэй жинхэнэ Бавари шар айргийг шимэхээс гадна Герман мастер тогооч Флориан Шүкшдийз болон түүний чадварлаг багийн бэлтгэсэн Германы үндэсний зоогийг амтархан зооглохыг урьж байна.
Флориан Шүкшдийз: Сайн байна уу? Би 13 дахь жилдээ Герман хоолны тогоочоор ажиллаж байна. Герман улсаас гадна Хятад, Филиппин улсад мэргэжлээрээ ажиллаж байсан ба энэ жилээс Улаанбаатар хотын “Кронэ Браухаузд” ажиллаж байна. Манай багийн бэлтгэсэн Германы Бавари үндэсний хоол болох төрөл бүрийн зайдас, гахайн тагалцаг, ил гал дээрх пицца, хуурсан төмс зэрэг зоогуудаар үйлчлүүлж буй зочиддоо үйлчлэхдээ баяртай байна.