Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулагчид, иргэдийн талаарх судалгаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт даалгасан байна.
Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулж байгаа ч цөөн хүний үйлдлээс улбаалан Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал хөндөгдвөл тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа аж.
Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад үүрэг болгожээ.
Б.БУД