Монгол-Филиппины Гадаад хэргийн яамдын газрын дарга нарын уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Монгол-Филиппины Гадаад хэргийн яамдын газрын дарга нарын уулзалт болов

Монгол Улсын ГХЭЗХАЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, Филиппин Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын захирал хатагтай Минда Круз нар 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Манила хотод уулзаж, хоёр талын харилцаа болон бүс нутгийн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр, хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх шаардлага байгааг талууд онцлон тэмдэглээд, юуны өмнө улс төрийн харилцан ойлголцолыг бэхжүүлэх үүднээс Гадаад хэргийн сайд нарын албан ёсны уулзалт зохион байгуулах, улмаар Парламентийн төлөөлөгчид харилцан солилцох, худалдаа эдийн засаг болон соёл боловсрол, бусад салбарын харилцааг бодитоор эрчимжүүлэх асуудалд түлхүү анхаарч ажиллах, мөн иргэд хоорондын солилцоо нэмэгдэж байгаа өнөө үед иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр зэрэг эрх зүйн холбогдолтой бусад баримт бичиг байгуулах асуудлыг түргэвчлэх талаар санал нэгдэв.

Филиппин улс нь 2015 оноос АПЕК –ийг даргалах бөгөөд АПЕК-ийн Сайд нарын уулзалт болон холбогдох бусад уулзалтад манай талын оролцоог хангах асуудлыг нааштайгаар судлан үзэхээ илэрхийлж, мөн 2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан “АПЕК –ийн өндөр дээд хэмжээний арга хэмжээ зохион байгуулах Филиппины Үндсэний Хороо” -ны арга туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж