Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж гүнж Кейт Миддилтон дахин үрийн зулай үнэрлэх гэж байгаа билээ. Хөл хүнд гүнж нөхөр Английн угсаа залгамжлагч ханхүү, Кембрижийн гүн Уильямын хамт АНУ-ын Нью Иорк хотноо айлчилж байна.
Хосууд ой дөрвөн сартай хүүтэй бөгөөд Жорж Александр Луи нэртэй. Харин удахгүй мэндлэх хүүхэд нь охин хэмээн зарлаад байгаа. Ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар ирээдүйн гүнжид өгөх нэрний талаар зөвлөлдөж, ээж нь Диана гүнжийн дурсгалд зориулж охиндоо Диана хэмээх нэрийг санал болгосон.
Харин ханхүү охиндоо эмээгээ чин сэтгэлээсээ хүндэлдгээ илэрхийлж Хатан хааны нэрийг өгөх хүсэлтэй байв. Улмаар ирээдүйн гүнжийг Элизавета Диана хэмээн нэрлэхээр тогтсон байна.
Т.АНУ