Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд Монголын соёлын өдрүүд 2014 оны 12 дугаар сарын 5-14-ний өдрүүдэд БНХАУ-д болж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Улсын эрдмийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Тэнгэрийн эгшиг” урлагийн тоглолт 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бээжин хотод, 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Шаньдун мужид болно. Мөн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт 12 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Бээжин хотод, 14-ний өдөр Шанхай хотод болно.
О.САР