Өсвөрийн зохион бүтээгчид лабораторитой болов

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Өсвөрийн зохион бүтээгчид лабораторитой болов

БШУЯ-ны харъяа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Залуу техникчдийн ордны суурин дээр ажиллаж буй тус сургуулийг хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженер техникийн мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр лаборатори сургууль болгосон. Ингэхдээ их, дээд сургуулиудын дэмжлэгээр сургалтын кабинетууд байгуулж, өмнө нь байсан сургалт, дугуйлангуудыг сэргээн хичээлүүлж эхэлсэн байна.

Энэ оны наймдугаар сар хүртэл тус сургууль Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулжээ. Залуу зохион бүтээгчдийн клубын үйл ажиллагааг дэмжиж, анхны хандивлагч өнөөдөр утасдаж, нэг лаборатори байгуулахад туслахаа илэрхийлсэн байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж