Дуучин Э.Оюумааг гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы бэр болсон хэмээн нэг хэсэг шуугив. Ноос, ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг, Дундговь аймгийн н.Аянга хэмээх залуутай суусан. Тэр нь "Хасар" Жагаагийн дүү гээд л хэвлэлээр бичих болсон. Тэгвэл Б.Жаргалсайхан энэ тухай ингэж ярив. “Нэг нутгийн хүмүүсийг хүргэн бэр, ах дүү болгочих юм. Нэг хэсэг төрөл садан юм гэнэ лээ гээд л ярьсан. Гэтэл удалгүй бэр хадам болсон. Энэ бүх мэдээлэл худлаа шүү. Би Э.Оюумаатай ямар ч холбоогүй” гэлээ.