Хятадын генерал эмэгтэй авлигын хэрэгт сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Хятадын генерал эмэгтэй авлигын хэрэгт сэжиглэгдэв

Гао Сяоянь

Фото: plo.vn

 

Хятадын Цэргийн прокурор барилгын компаниудаас авлига авсан гэж үзэн генерал эмэгтэйг баривчилсан тухай Caixin мэдээлэв. Түүнийг арваннэгдүгээр сарын 27-нд баривчилжээ.

 

Одоо 57 настай Гао Сяоянь (Gao Xiaoyan) нь Бээжингийн цэргийн эмнэлэгийн барилгын төслүүдын зохицуулагч байхдаа авлига авсан гэж сэжиглэгдэж байгаа гэнэ. Тэр тушаалд Сяоянь 2005 – 2012 онуудад ажиллаж байжээ. Тэрээр эмнэлэгийн ажилтнуудын орон сууц, 30 мянган кв.м талбайтай газар доорх гарааш, ахлах тушаалын офицерүүдийн эмнэлэгийн төв, сүрьеэгийн төв зэргийн барилгын төслүүдийн зохицуулагч байсан гэнэ.

 

Сяоянь нь авлигын эсрэг кампанид татагдсан анхны генерал эмэгтэй болов. Энэ кампаниар хэдэн мянган төрийн албан хаагчид ба цэргийн өндөр тушаалтнууд баривчлагдсан байгаа.

 

Сяоянь 17 настайдаа армид 1974оноос эхлэн алба хааж байв. 2012 онд хошууч генерал цол авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж