Гоёлын даашинз эмэгтэйчүүдийн нууц ертөнцийг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Гоёлын даашинз эмэгтэйчүүдийн нууц ертөнцийг дэлгэв

Их хотын дэгжин охид, бүсгүйчүүдэд зориулсан “High fashion show” гэх загварын шоу арванхоёрдугаар сарын 5-нд болж өнгөрлөө. Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан "Couture fashion week Fall 2014" шоунд оролцсон дизайнер Д.Отгонжаргал өөрийн коллекцоо тус шоуны үеэр танилцуулж ирсэн зочдыг ёстой “ангайлгаж” орхисон юм.

Нээлт болохыг хүлээсэн зочид хаалга нээх цагийг хүлээнгээ халуун вино шимэн, шарсан тахианы мөч зооглож уулзаагүй удсан танилуудтайгаа буу халж байлаа. Харин шинэ ирсэн зочид бүр зураг даруулах ёстой бөгөөд топ модель Энхболдын хувьд энэ нь “Холливуд Style” аж.

Үйл ажиллагаа эхлэх цагаас 40 минутын дараа шоуны хаалга тайзнаа хар өнгийн хувцасаар жигдэрсэн залуус модерн бүжиг толилуулав. Үүний дараагийн үзүүлбэр танхимыг нам гүмд уусгав.  Хар торон материалтай богино даашинзыг загвар өмсөгчид өөрсдийн нүцгэн биен дээрээ өмсжээ.  Эхний коллекц үзэгчдийг алмайруулж харин хоёр дахь коллекц моделиудаас чамгүй чадвар шаардав. Учир нь урт задгай загвартай даашинзыг моделиуд өмсөхөд төвөгтэйн дээр моделиудыг толгой өөд таталгүй хөлрүүгээ харж алхахад хүргэсэн. 50 гаруй даашинзны загварыг зочидод сонирхуулсан ч энэ шоу үзэгчдийн сэтгэл хүрээгүй нь  тэдний ярианаас сонсогдсон.  

Энэ жилийн гоёлын даашинзны чиг хандлагыг харуулахыг зорьсон дизайнер н.Отгонжаргалын хувьд эмэгтэйчүүдийн нууц ертөнцийг дэлгэв үү гэлтэй харагдсан шүү.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж