Таван сартай ургаа хөндүүлсэн эх амь насаа алджээ | News.MN

Таван сартай ургаа хөндүүлсэн эх амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Таван сартай ургаа хөндүүлсэн эх амь насаа алджээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 34 настай нэгэн эмэгтэй амь насаа
алджээ. Тэрбээр хэн нэгэн гэмт хэрэгтэнд бус тангараг өргөсөн эмчээс
тусламж хүсээд амь насаа алдлаа. Талийгаач 34 настай Т.Золжаргал  нь
жирэмсэн болоод таван сар болж байсан бөгөөд ургаа хөндүүлэхээр
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч
Н.Алтанцэцэгт хандсан аж. Ураг бүрэлдсэний дараагийн гурван сарын
хугацаанд эхчүүдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, өөрсдийнх нь
хүсэлтээр үр хөнддөг. Гэтэл талийгаач эмэгтэйн ураг хугацаанаасаа хоёр
гаруй илүү байсанг мэдсээр байсан атлаа эмэгтэйчүүдийн их эмч хүн үр
хөндөхийг зөвшөөрч хүний аминд хүрчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж
байгаагаар үр хөндсөн их эмч “Ачит эх” хувийн эмнэлэгт ажиллаж байхдаа
одоогоос гурван жилийн өмнө III  сарын 7-ны өдөр хугацаа хэтэрсэн
ургийг хөндөх гэж байгаад бас нэг эмэгтэйн амийг егүүтгэж байсан аж.
Тухайн үед хууль хяналтын байгууллага гэм буруутай үйлдэлд нь
хариуцлага тооцон эмчлэх эрхийг нь цуцалсан юм. Гэсэн ч тэрээр
эмэгтэйчүүдийн үзлэг хийж, үр хөндөлтөө үргэлжлүүлсээр байсаныг
цагдаагийнхан тогтоогоод байна.

 Үр
хөндүүлсэн эмэгтэй их хэмжээний цус алдаж эхлэн­гүүт тус эмнэлгийнхэн
харьяа III төрөх газар хүргэсэн гэнэ. Эмэгтэйн бие ямархуу байдалтай
байсан, амийг нь аврах боломж байсан эсэхийг тус эмнэлгийн ерөнхий эмч
Д.Бат-Очироос тодрууллаа.

-Та баярын өдөр ажил­лаж байсан уу. Талий­гаачийн биеийн байдал ямар байсан бэ?

-Таванжин
овогтой Зол­жар­гал гэдэг 34 настай, дөрөв дэх удаагийн 
жи­рэмс­лэлттэй, таван сар хагастай ураг тээсэн эмэг­тэй манай төрөх
газар шө­нийн 02.00 цагийн үед ирсэн. Хүнд хүн ирлээ гээд бид нар
дуудагдаж ирсэн л дээ. Талийгаач эмэгтэй энэ са­рын 6-нд анх
Н.Алтанцэцэг эмч дээр очоод тариа хийл­гэсэн гэсэн. Маргааш нь дахин
очиход арай болоогүй байна гээд явуулсан юм билээ. Тэр өдрийн 19 цагийн
үед цус гараад байхаар нь дахин эмч дээрээ очиход III хороололд нэг
эмнэлэг рүү дагуулж яваад, дараа нь “Хатагтай” эмнэлэг дээр тэднийг
аваачсан гэж нөхөр нь ярьж байна лээ. Манайд ирэхдээ ухаангүй, даралт
нь унасан, маш их хэмжээний цус алдсан, амьсгалах тө­дий байсан. Ингээд
бид ямар арга хэмжээ авч боло­хыг зөвлөлдөөд Гавьяат эмч Б.Бүлтэн, мэс
заслын зөвлөх их эмч н.Жаргал­бадрах, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
гээд олон турш­лагатай эмч нарын бүрэл­дэхүүнтэй яаралтай мэс засал
хийсэн боловч мэс заслын орон дээр 03.15 цагт амьсгал хураасан.  

-Амийг нь аврах бо­ломж үнэхээр байгаагүй юу. Тэр эмч ямар тариа хийсэн юм бол?

-Эх
баригч, их эмчийн­хээ хувьд ямар тариа хий­сэнг гадар­лаж байна.
Гэх­дээ тухайн үед тэр хүн чухам яг ямар тариа хий­снийг нь мэдэхгүй.
Амийг нь аврах гэж түүнд гурван литр гаруй цус хийж, шаард­лагатай бүх
эмчилгээ хий­сэн ч би­еийн байдал нь маш хүнд байсан учир тус
бол­сонгүй. Талийгаачийн сав нь цоор­сон учир ураг, сав, умай нь
хэвлийдээ хөвж байсан. Ядаж нэг цагийн өмнө авчир­сан бол амийг нь
аврах боломж байсан байх.

-Н.Алтанцэцэг эмч өм­нө нь ийм хэрэг үйлдэж, хүний амь нас хохи­роож байсан гэсэн. Эмчлэх эрх­гүй хүн байсан юм биш үү?

-Тэр
үнэн. Одоогоос хоёр жилийн өмнө байх, нэг эмэгтэйд үр хөндөлт хий­гээд
III сарын 7-ны өдөр хүндэр­лээ гээд манай эмнэлэгт авчирч байсан. Тэр
эмэгтэй бас амьсгал хурааж байсан юм. Зүй нь 12 долоо хоно­гоос илүү
тээлттэй ургийг хөндөх ёсгүй. Түүний эмч­лэх эрхийн тухай би мэдэх­гүй
гэв.

Үр хөндөх хугацаа­наас хэтэрсэн ургийг
хөн­дөх үндэслэл байдаг юм байна. Жирэмсний хянал­тын явцад  ураг
гажигтай болох нь тогтоогдсон, эхийн эрүүл мэнд хүндэр­сэн, цаашид тээх
боломж­гүй, амь насанд халтай үед эмч нарын зөвлө­гөөнөөр орж энэ
асуудлыг шийддэг гэнэ. Нийслэл хотод албан ёсны бүрт­гэлтэй
эмэгтэйчүүдийн 100 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж бай­гаа­гаас 20
эмнэлэг үр хөндөх, эмнэлгийн тус­ламж үйлчилгээ үзүүлж болох магадлан
итгэмж­лэлтэй аж.

Т.Золжаргалыг амьс­гал хураасны
дараа ар гэрийнхэн нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэл­тэст өргөдөл
гаргасан аж. Цагдаагийнхан хэр­гийн газарт ажиллаж, шаард­ла­гатай
баримтыг цуглуулжээ. Гэхдээ одоо­гоор эрүүгийн хэрэг үүс­гээгүй байгаа
гэнэ. Үр хөндөлт хийсэн их эмч Н.Алтанцэцэгийн гэм бу­руу­тай эсэх нь
одоогоор тогтоогдоогүй байгаа учир Ганцхудагт саатуулалгүй гадуур
шалгаж эхэлжээ.

Х.СҮрэн

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж