Өнөөдрийн хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гэхдээ УИХ дахь “Шударга ёс” эвслийнбүлгийн зарим гишүүд томилолттой явж байгаа учир хуралдаагүй байна. Харин АН-ын бүлэг хуралдсан ч ямар асуудал хэлэлцсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Мөн өнөөдөр мэдээлэл хийдэг уламжлалтай. Бие даагчдын зөвлөл мөн хуралдаагүй байна. Харин МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.
С.ОТГОН