Монголын бөхийн удамтай олон хөвгүүд Японы сумогоор барилдаж амжилт үзүүлээд байгаа билээ. Д.Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж, Л.Бадарч начны хүү Асасэкирюү Б.Дашням, Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал, Ж.Алтангадас начны хүү Токитэнкү А.Хүчитбаатар, Ло.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн гээд дурьдаад байвал тун олон бий.
Тэгвэл улсын цолтой бөхчүүдийн хөвгүүдийн сумо дахь амжилтын цувралыг үргэлжлүүлэхээр Ч.Батзориг зааны хүү Б.Дэнзэнсамбуу жилийн өмнө Японы мэргэжлийн сумод барилдахаар одсон байна. Түүнийг ойрын хугацаанд олонд нэрээ таниулж, сайн барилдана гэж ерөөж, хүлээж буй хүн цөөнгүй байгаа ажээ.
Б.Дэнзэнсамбуу нь ирэх жил 20 нас хүрнэ. Монголдоо байхдаа үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргад амжилттай барилдаж байснаас гадна жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын алдрыг хүртэж байсан юм.
Тиймээс сумод харах монгол хөвгүүдийн тоо бас нэгээр нэмэгдэж буй ажээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn