Нум сум харвахыг заадаг багш талбайд модон шувуу байрлуулаад сурагчдаасаа шувууны нүдийг онилж харва гэжээ. Тэрээр эхний сурагчаас “Чи онилохдоо юуг харсан бэ?” гэж асуужээ.
Сурагч “Би моднуудыг, тэдгээрийн мөчир, навчнуудыг харсан.Би тэнгэрийг харсан. Мөн шувуу болон түүний нүдийг харсан” гэжээ.
Багш мөн хоёр дахь сурагчаасаа “Чи юу харсан бэ?” гэж асуув.
Хоёр дахь сурагч “Би зөвхөн шувууны нүдийг л харсан” гэжээ.
“Маш сайн байна. Сумаа харва” гэж багш хэлэв.
Түүний харвасан сум чигээрээ ниссээр шувууны нүдийг онов.
Найз минь анхаарлаа төвлөрүүлэх хүртлээ зорилгоо битгий онилоорой!
Та ямар ч зүйл рүү тэмүүлсэн бай, таны зорилго бол таныг урагш ахиулах хүч. Та яг одоо юунд анхаарал хандуулж байна? Та түүндээ итгэж байна уу? Та ямар ч зорилготой бай толгой, сэтгэл зүрх, гар хөлөө түүндээ зориул.
Эхлүүлсэн зүйл бүрээ дуусгахын тулд таныг хүчирхэгжүүлэх дараах 5 алхмыг уншаарай:
- Том бай, том сэтгэ, том хөдөл. Морхаус коллежийн ерөнхийлөгч Бенжамин.Е “Бидний амьдралд тохиолдож байгаа бүтэлгүйтэл бүхэн эмгэнэл биш. Гэхдээ бардам байж, хэт их зүйл хийж эсвэл хэт бага зүйл хийж, өөрийн чадвараас дээгүүр амьдрах гэж хичээх эсвэл өөрийн чадвараас доогуур амьдарна гэдэг нь эмгэнэл” гэжээ. Тэгвэл та хийж байгаа бүх зүйлдээ үнэт зүйл, хувь нэмэр оруулах юу хийж чадах вэ? Үүнийг хэрэгжүүл.
- Аз жаргалтай тохиолдлуудад нээлттэй бай.“Туршлага:Манлайллын дотоод жим” номын зохиогч “Алсын хараа гэдэг бол таныг ямар нэг газар луу явахад , хүрэхэд эсвэл бүхэлдээ өөр байлгах тодорхой үр дүн, ямар нэг зүйлийг нээнэ гэсэн үг. Учир нь та тухайн мөчид нээлттэй байсан учраас тэр” гэж хэлжээ. “Алсыг харааг ойлгох нь” сэдэв Сэтгэлзүйн зөвлөгөөний сэтгүүлд хэвлэгдсэн байдаг бөгөөд албан тушаалын шинжээчид мэргэжилтнүүдийн 83% ньалбан тушаалын дунд үедээ сүүлд ажиллаж байгаа албан тушаалаасаа чухал албан тушаалын боломжинд итгэдэг бөгөөд тэрхүү үнэт зүйл нь тодорхой бус боломжууд байж болох юм. Үргэлжлүүлэн урагшил.
- Цаг хугацаа, эрчхүчээ зөв зарцуул. Италийн эдийн засагч Вилфредо Парето 1906 онд италийн нийт хүмүүсийн 20% нь нийт баялгийн 80%-ийг эзэмшдэг болохыг олж нээсэн байдаг. Харин одоо бол амжилтынхаа 80%-д хүрэхийн тулд 20%-ийн хүчин чармайлт гаргах хэрэгтэй аж. Өдөр тутам хэрхэн хүчин чармайлт гаргахаа тодорхойл.
- Шийдэмгий бай.Малколм Гладвелл“Дэвид ба Голиаф” хэмээх номондоо Льюсвилле их сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Рик Питиногийн тухай гайхалтай түүх бичсэн байдаг. 1978 онд тэрээр 25 настай байсан бөгөөд сургуулийнхаа 25 дахь удаагийн спортын арга хэмжээг шүүж байв. Питиногоос маш олон дасгалжуулагч нар Льюсвилле рүү мэдээлэл авахаар ирдэг байв. Тэд түүн рүү и-мэйл бичиж, бид үүнийг хийж чадахгүй байна гэдэг байжээ. Тэр “Бид өдөр бүр 2 цаг бэлтгэл дасгал хийдэг” гэжээ. Тоглогчид нь дасгал сургуулилтынхаа 98%-ийг хангаж, түүнийгээ ашиглаж байв. Бид ярихад маш бага цаг зарцуулдаг. Рик Питиногоос суралцахаар ирсэн дасгалжуулагч нар түүнтэй ярилцахад тийм ч хангалттай биш байлаа. Гладвелл амьралдаа Голиафыг ялж байв.
- Яриа өрнүүлэгч.Жона Бергерийнминий хамгийн дуртай номнуудын нэг бол“Бусдад нөлөө үзүүлэх нь” ном юм. Тэрээр “Хүмүүс мэдээлэл хуваалцдаггүй. Тэд түүх ярьдаг. Гэхдээ Трожан Хорсийн туульсд ёс суртахуун, хичээл гэх мэт зүйлсийг авчирдаг хөлгийн тухай өгүүлдэг. Тиймээс бид хүмүүст хэлэхийг хүсч байгаа өөрсдийн бүтээгдэхүүн, санааг хүргэх Трожан Хорсийг бүтээх хэрэгтэй. Таны мессежгүйгээр хүмүүст хүрэх боломжгүй мэт нэгдмэл түүхийг бүтээ.
Манлайл, амьдар, ухаалгаар хайрла.
Эх сурвалж: biznetwork.mn