Бүлэг залуус булш ухаж их хэмжээний үнэт эдлэл олжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Бүлэг залуус булш ухаж их хэмжээний үнэт эдлэл олжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар дөрөвдүгээр багийн нутагт хэсэг бүлэг хүмүүс эртний булш ухсан хэрэг гарсан байна.
Тус багийн нутагт эртний булш маш их байдаг бөгөөд дөрвөн хүн хамтарч уг булшийг ухсан аж.

Эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтнүүд булш ухсан хэргээ нуун дарагдуулж, хатдын зүүлт, алтан бугуйвч зэрэг үнэт эдлэлийг гарган зарж борлуулж их хэмжээний мөнгө болгосон байна.

Харин борлуулсан мөнгөө дансандаа байршуулахаар ирэхэд нь их хэмжээний мөнгийг сэжиглэн шалгасан ажээ. Тэд булш ухаж болохгүй гэдгийг мэдээгүй учраас ухсан хэмээн мэдүүлэг өгөөд байгаа аж. Энэ хэргийг одоо Аймгийн цагдаагийн ажилтнууд нягтлан шалгаж байгаа юм байна.

 Алт үнэт эдлэлийг зарж борлуулж байхдаа бугуйвчны асуудлаас маргасан, эсвэл бэлэн мөнгөө байршуулахдаа сэжиглэгдсэн зэргээр таамаглаж байгаа юм байна. Энэ талаар албан мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч тун удахгүй хүргэх болно.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж