«Аль-Каидагийн» лидерийг Пакистанд устгажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

«Аль-Каидагийн» лидерийг Пакистанд устгажээ

Аднан Эль Шукрижумах

Фото: FBI / AFP

 

Пакистаны Хойд Вазирстан  мужийн Хар Танги тосгонд Америкийн нисгэгчгүй онгоцнууд “Аль-Каидагийн” лидерүүдийн нэг Умар Фарукыг устгасан тухай Associated Press мэдээлэв. Агаарын цохилтоор  түүний хамт өөр таван  хүн амь үрэгджээ.

 

Үүнээс өмнө Пакистаны эрх баригчид "Аль-Каида» бүлгийн лидерүүдийн нэг АднанШукрижумахыг  Хойд Вазирстанд  явуулсан тусгай ажиллагаар устгасан гэв.

 

Америкийн Холбооны мөрдөх албны мэдээний дагуу, 27 настай Шукрижумах нь 2010 онд Нью-Йоркийн метронд хийгдсэн террорын хэрэгт зохион байгуулагч гэж сэжиглэгдснээс гадна АНУ, Их Британийн эсрэг “террорын хуйвалдааны буруутан ажээ.

 

Саудын Арабын уугуул тэрээр террорист бүлгийн гадаад ажиллагааг хариуцсан лидерүүдийн нэг  бөгөөд түүний төлөө ХМТ таван сая долларын шагнал зарласан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж