Төрийн ордны журам өөрчлөгдөв үү?

Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

Төрийн ордны журам өөрчлөгдөв үү?

Төрийн ордон руу ороход дагаж мөрдөх журам гэж хуулиас чанга шахуу, хатуугаас хатуу журам байдаг. Тэрхүү журмаар Төрийн ордонд архи уусан бүү хэл үнэртүүлсэн хүн ойртох эрхгүй. Мөн жинсэн хувцас, тэр дундаа өмд, пүүз, богино даашинз, бошинз, хөлийнхөө хурууг ил гаргасан углааш өмссөн бол ордон руу орохыг мөрөөдөөд ч хэрэггүй. Гэтэл төрийн түшээд өөрсдөө архи согтууруулах ундаа хэрэглэчихээд, бас ч үгүй хөлөмцүүхэн зочилдог болсон нь харамсмаар. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөлчүүхэн морилж, “сэтгэлийн үг”-ээ хэлсэн нь олны анхааралд өртөөд байна. Тэрбээр нам, фракцидаа ямархан үүрэг хүлээдгээ ний нуугүй мэдээлж, тэднийхээ төлөө архи ууснаа ч нуугаагүй юм. Ёс жудаг гэгчийг тогтоох гэж гаргасан журам юм бол ЖИХ-ын гишүүдэд ч үйлчилдэг болгооч. Төрийн ордондоо архи уусан хүн оруулахгүй л гэсэн бол төрийн түшээ, эгэл иргэн хоёрт ижил тэгш үйлчилдэг болгоход Төрийн тусгай хамгалалтынхан анхаараасай.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж