Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс-2014” тэмцээн шилдгүүдээ арванхоёрдугаар сарын 14-нд тодруулна. “ExCeL London”-д болж буй энэ жилийн “Дэлхийн мисс-2014 наадам”-д 122 орны гоо бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, ур ухаанаа уралдуулж байгаагийн дотор Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Т.Батцэцэг дээгүүр жагсаж байгаа билээ. 64 дэх удаагийн уг наадмын оролцогч Азийн топ модель Т.Батцэцэг наадмын хүрээнд арваннэгдүгээр сарын 28-нд болсон “Top model” шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг 20-д багтсан төдийгүй санал асуулгаар айргийн тавд яваа гэсэн баяртай мэдээ цацагдаж эхэллээ. Аль улсын үзэсгэлэн гоо бүсгүй Дэлхийн миссийн титмийн эзэн болох нь хэдхэн хоногийн дараа тодорно.
М.СУРА