Жастин Бибер шилэн харш түрээслэжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

Жастин Бибер шилэн харш түрээслэжээ

Хамгийн баян залуу уран бүтээлчээр нэрлэгдсэн дуучин Жастин Бибер Беверли-Хиллзэд шилэн харш түрээслэжээ. Уран барилгын гайхамшгийг мэдрүүлэх шилэн барилгын сарын түрээсийн үнэ ойролцоогоор 60 мянган ам.доллар гэнэ. Хана, хаалга нь бүгд шилээр бүтсэн 696 м2 талбайтай шилэн барилгад унтлагын болон угаалгын өрөө тус бүр зургаа байгаа аж. 20 нас хүрсэн ч жаахан хүүхэд мэт аашилдаг Жастин Бибер шилэн барилгад төвхнөснөөр хөршүүд рүүгээ чулуу, өндөг шиддэг муу зуршлаа засч магадгүй л юм.

“Salad Spinner” гэж алдаршсан уг шилэн барилгын загварыг архитектор Эд Нилс гаргасан аж. Уг барилгын үнэ өнгөрсөн гуравдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр 10.5 сая ам.доллар гэж үнэлэгджээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: TMZ, Forbes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж