Өндөр настан дээрэмдсэн охидыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

Өндөр настан дээрэмдсэн охидыг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газар өөрийн вэб хуудсандаа өндөр настанг дээрэмдсэн охидыг илрүүлсэн тухай мэдээлжээ. Энэ оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан И-г хэсэг охид дээрэмдсэн тухай бид та бүхэндээ мэдээлж, эрэн сурвалжилж байсан. 

Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг уйгагүй зохион байгуулсны үр дүнд 16-21 насны гурван сэжигтэй этгээдүүдийг олж илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байна. Тэд зам хөндлөн гаргаж өгөхийг гуйсан өндөр настай И гуайг гарцаар гаргаж өгөөд, дэлгүүрт дагаж орж улмаар их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд дэлгүүрээс гарахад нь 900 гаруй  мянган төгрөгийг нь дээрэмдээд энэ мөнгөөрөө зугаацсан байна. Дээрмийн хэргийг үйлдсэн 16-21 насны  гурван эмэгтэй нь тус дүүрэгт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж