Хуурамч эмийг дараах байдлаар таниж болдог
-Эмийн савны дотор нь тайлбар байхгүй юмуу эсвэл сурталчилгааны хуудас хийсэн байвал.
-Эм бэлдмэл бусад эмийн сангуудад байдгаас хавьгүй хямд байвал.
-Эмийн хайрцаг дээр хадгалах хугацаа серийн дугаар, үйлдвэрлэсэн улсын тухай тодорхой мэдээлэл байхгүй бичиг бүдэг эсвэл баларсан бол.
-Эмийн хайрцаг нь гэмтсэн бохир юмуу эсвэл ямар нэг өөр зүйл нэмж чимэх гэж оролдсон байвал.
-Таны тогтмол хэрэглэдэг эм урьдын адил нөлөө үйлчилгээ үзүүлэхгүй байх гэх мэт
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл таны худалдаж авсан эм бэлдмэл хуурамч байж болзошгүй гэдгийг анхаараарай.
Эмийн сангаас бус хувь хүнээс, зах лангуун дээрээс, зарлал сурталчилгааг худалдан авах нь эм байхаасаа илүү хор болно гэдэгт итгээрэй.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"