“Reddit” судалгааны фирм аялагч, жуулчдын урмыг хамгийн ихээр хугалсан газруудыг тодруулахад Египетийн Гиза пирамид, Францын нийслэл Парис хот, Их Британийн Стоунхенж жагсаалтыг тэргүүлжээ.
Лондонгоос холгүй байдаг Стоунхенж чулуун хөшөөнд ойртож очиж болдоггүйд жуулчид ихээхэн гомдолтой байдаг аж. Гиза пирамид дээр нойтон хамуу царайлсан ядаргаатай худалдаачид байдаг. Парисын оршин суугчид гадны зочид, гийчдэд таагүй ханддаг хэмээн жуулчид хэлж байна.
Лос-Анжелес хот мөн таагүй сэтгэгдэлтэй хоцорчээ. Жуулчдын хэлж буйгаар, тэнд Холливудын Алдрын өргөн чөлөөнөөс өөр үзээд байх юм байдаггүй аж.
Мөн Венец хотын бохир заваан байдал, Дубай хотын хэт өндөр үнэ өртгийг шүүмжилжээ. Ямайк, Бали, Ниагарагийн хүрхрээ, Нью-Йоркийн Таймс- сквер, Энэтхэгийн Таж-Махал урам хугалдаг газруудад багтсан байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин