Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ


Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2014.12.05/ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан билээ.

Үүний дараа холбогдох Байнгын хороод хуралдан, уг тогтоолын төслийг хэлэлцлээ. МАХН-ын хоёр сайдаас бусдынх нь нэрийг Засгийн газрын тэргүүн өргөн бариад байсан тул 16 сайдын асуудлыг Байнгын хороод эхэлж хэлэлцээд, 100 хувь дэмжлээ.

Харин МАХН Эрүүл мэндийн сайдаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмон нарын нэрийг оройтуулж мэдүүлсэн тул Байнгын хороод тэднийг тусад нь шуурхайлан хэлэлцэж, дэмжлээ.

Ийнхүү Шийдлийн Засгийн газрын сайд нарыг намууд нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Байнгын хороод дэмжсэнээр одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна.


Чуулганы өмнө хуралдсан Байнгын хороодын хуралдаанаар,

Шадар сайд Д.Тэрбишдагва
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл  
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын Засгийн газрын гишүүдийг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж