Ардчилсан нам болон МАН-ынхан Шийдлийн Засгийн газарт ажиллах сайд нараа тодруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын сайд нараас бусад 16 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан бол дөнгөж сая МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл удтал хуралдсаны дараа шийдвэрээ гаргаж, сайд нарынхаа нэрсийг тодорхой болголоо.
Эсвлээс Шийдлийн Засгийн газарт ажиллах Эрүүл мэндийн сайдаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлжээ. Эдгээр хоёр сайдыг дөнгөж сая Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд байна. Үүний дараа Засгийн газрын тэргүүн хоёр сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
АН-аас нэр дэвшсэн сайдууд:
1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
МАН-аас нэр дэвшсэн сайдууд:
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар
“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд:
1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба
Б.ЭНХ