Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророос чөлөөлөх зарлиг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророос чөлөөлөх зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж, Дамбийн Дорлигжавыг өөрөө хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан байна.


 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж