Сайд нарын нэрийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Сайд нарын нэрийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод сайд нарын нэрийг өргөн мэдүүллээ.

Шийдлийн Засгийн газар нь нийт 19 сайдтай ажиллахаар болж, бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан.

Гэвч 16 сайдын нэрийг Ерөнхий сайд энэ удаад өргөн мэдүүлжээ. Энэ нь МАХН сайд нарынхаа нэрийг одоо болтол тодруулаагүй байгаа тул хүлээж, хүлээж, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн есөн сайд, МАН-аас нэр дэвшүүлсэн зургаан сайд, МҮАН-аас нэр дэвшүүлсэн нэг сайдын нэр нийт 16 зургаан сайдыг санал болгожээ.

Ардчилсан намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавыг, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад одоогийн сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнийг, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмааг, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлсэн.

МАН-аас Сангийн сайдаар УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг , Шадар сайдад УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд С.Чинзориг, Зам тээврийн сайдад МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү, Барилга хот байгуулалтын сайдад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарыг нэр дэвшүүллээ.

МҮАН-аас намын дарга М.Энхсайханыг Монгол Улсын сайдад нэр дэвшүүлсэн юм.

 


Дөрвөн яам ерөнхий чиг үүргийнх байна

1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам,
3. Хууль зүйн яам
4. Байгаль орчин, аялал жуучлалын яам


Чиглэлийн яамд

5. Аж үйлдвэрийн яам
6. Барилга, хот байгуулалтын яам
7. Батлан хамгаалах яам
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
9. Зам, тээврийн яам
10. Уул уурхайн яам
11. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэнд, спортын яам


АН-аас нэр дэвшсэн сайдууд.

1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр


МАН-аас нэр дэвшсэн сайдууд.

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар


“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд.

1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: ?
3. Эрүүл мэнд, спортын сайд: ?

 

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж