Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод сайд нарын нэрийг өргөн мэдүүллээ.
Шийдлийн Засгийн газар нь нийт 19 сайдтай ажиллахаар болж, бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан. Гэвч 16 сайдын нэрийг Ерөнхий сайд энэ удаад өргөн мэдүүлжээ. Энэ нь МАХН сайд нарынхаа нэрийг одоо болтол тодруулаагүй байгаа тул хүлээж, хүлээж, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн есөн сайд, МАН-аас нэр дэвшүүлсэн зургаан сайд, МҮАН-аас нэр дэвшүүлсэн нэг сайдын нэр нийт 16 зургаан сайдыг санал болгожээ.
АН-аас нэр дэвшсэн сайдууд:
1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
МАН-аас нэр дэвшсэн сайдууд:
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар
“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд:
1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: ?
3. Эрүүл мэнд, спортын сайд: ?
Б.МАНДАХ