
Хэсэг хугацаанд нам жим байсан дуучин Daisy эргэн ирлээ. Түүнийг олон хүмүүс “Зөрлөг” киноны дуугаар нь илүүтэй мэдэх болсон. Харин зарим хүмүүс түүнийг 2000 оны эхээр “Madness” хамтлагтай амьд дуулдаг байсан мөн “Сансара” амьд хөгжмийн эмэгтэй хамтлагийн дуучин байсан гээд сайн мэдэх байх аа. Daisy-гын арван дуутай шинэхэн цомог тун удахгүй мэндлэх нээ. Цомгийн хоолойн бичлэг хийгдэж дууссан тул хэвлэлтэнд явуулжээ. Энэ долдугаар сарын сүүлээр цомгоо ирэхээр фенүүдтэйгээ CD-ны баяраа хийхээр төлөвлөж байгаа гэнэ шүү. Тэрбээр “Би энэхүү цомогтоо өөрийнхөө хувьд ч, дууныхаа шүлэгт ч шинэчлэл хийсэн. Одоо Daisy зогсохгүй” гэв.
Г.Даша