МАХН хоёр сайдаа тодруулж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

МАХН хоёр сайдаа тодруулж чадахгүй байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт гурван сайдын квот ногдсон. Тус эвслийг МАХН, МҮАН бүрдүүлдэг бөгөөд МҮАН-аас М.Энхсайханыг Монгол Улсын сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.

Харин МАХН сайд нарынхаа нэр дээр тогтож чадахгүй байгаа аж. Тус нам Батлан хамгаалах болон Эрүүл мэндийн сайдад хүнээ нэр дэвшүүлэх ёстой юм. Батлан хамгаалахын сайдад Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэх яриа байна. Харин Эрүүл мэндийн сайдад Н.Удвалыг дахин дэвшүүлэх үү, эсвэл өөр нэр санал болгох уу гэдэг тодорхойгүй байна.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж