Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж сайд нараа тодруулсан байна. Түүгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Эрчим хүчний сайдад Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлэхээр болж шийдвэрээ гаргажээ.
Г.ДАРЬ