МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нараа тодрууллаа. Үүнд Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн байна.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж эл асуудлыг хэлэлцээд байна.
Г.ДАРЬ