МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Тус нам Шийдлийн Засгийн газарт зургаан сайдын нэрийг санал болгох ёстой. Сайд нарын 70 хувь нь парламентын гаднаас томилогдох ёстой гэсэн байр суурийг МАН барьж буйг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдэгдэж байсан. Тэгвэл Шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн нэр яригдаж эхэлсэн нь баттай болж байгаа бололтой. Тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оролцож байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаас хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ шийдэх учраас хуралдаан дууссаны дараа тодорхой болно гэсэн тайлбарыг тэрээр сэтгүүлчдэд өглөө. Ийн болгоомжилсон нь Шадар сайдад мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг нэр дэвшүүлэх сураг гарч буй.
МАН-ын хувьд Шадар сайдаас гадна Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам зэрэг нэр бүхий дөрвөн яам хамаарахаар болж буй.
Г.ДАРЬ