Фото: © AP Photo/ Christian Lutz
Европын холбоо Оростой хэлэлцээрт ороход бэлэн байна гэж Европарламентын тэргүүн Мартин Шульц Рига хотод хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр урьд өдөр нь Латвийн ерөнхий сайд Лаймдота Страуюматай хэлэлцээр хийсэн юм.
“Хэрэв Орос яриа хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлтэй бол бид бэлэн байна” гэж Шульц хэлэхдээ Украиныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Орос, Европын холбооны харилцаа Украины хэрэг явдлаас болоод муудсан билээ. Хоёр тал харилцан хориг арга хэмжээг бие биенийхээ эсрэг аваад байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР