Путины зургийг авахын тулд 24 мянган доллар заржээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Путины зургийг авахын тулд 24 мянган доллар заржээ

Владимир Путин, Тони Абботт зургаа авахуулж байгаа нь.

Фото: G20 Australia, Andrew Taylor / AP

Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарт каола баавгай тэврүүлсэн зураг авалт хийхийн тулд Австралийн татвар төлөгчдийн 24 мянган австрали долларыг зарцуулсан тухай Le Figaro сонины 3-ны дугаарт өгүүлжээ.

Уутат баавгайг асрах ажлын хөлс нь ийм өндөр байсан гэнэ. Мэргэжилтнүүд тэднийг хүнд тэврүүлж сургахын тулд өдөрт арваад минут гартаа авч сургуулилалт хийж байсан гэнэ. Энэ амьтан өдөрт 20 цаг унтах ёстой, мөн түүнийг эвкалипт гэсэн нутгийн мод бутаар хооллох хэрэгтэй гэнэ.

Хэвлэлийхэн үүнийг  “уутат баавгайн дипломат ёс” гэж нэрлэсэн бол Австралийн лейборист намын нэгэн лидер нь “Путинтэй хатуухан ярихын оронд Тони Абботт 24 мянган доллараар түүнд баавгай тэврүүллээ” гэж шүүмжилсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж