Евро парламент банкны бонусаар санал хураана | News.MN

Евро парламент банкны бонусаар санал хураана

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Евро парламент банкны бонусаар санал хураана

Европын Парламент банкируудын авдаг бонуст хязгаарлалт тогтоох тухай хуулийг батлахад ойрхон байна. Хэрвээ батлагдвал ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх энэ хуулиар банкирууд өөрсдийн авч байгаа бонусын 30 хүртэл хувийг тэр дор нь бэлэн мөнгөөр авах болно. Харин их хэмжээний дүнтэй бонусын хувьд 20 хүртэл хувийг бэлэн мөнгөөр тэр дор нь авч болно. Үлдсэн хэсгийг нь урт хугацааны үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан олгох болно. Уг хуулийн зохицуулалтанд хөрөнгө оруулалтын сангууд мөн хамрагдах болно. Гэхдээ хуулиар банкируудад өгч болох бонусын дээд хязгаарыг тогтоогоогүй байна.

Зарим ажиглагчид банкирууд банкнуудаасаа их хэмжээний бонус авч байсан нь банкнуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж санхүүгийн хямралд орж, засгийн газруудаас их хэмжээний мөнгө гаргаж банкуудыг дампуурлаас татаж гаргахад хүргэсэн гэж шүүмжилсэн. Шинэ зохицуулалтаар бонусын 40 хувийг 3-5 жилийн дотор өгөх болно. Түүнчлэн нийт бонусын 50 хувь нь бэлэн мөнгө биш харин тухайн банкны хувьцаа, үнэт цаас байх ёстой гэж заасан байна. Ингэсний үр дүнд банкируудын бонус нь тухайн банкны эрүүл ажиллагаа, үйл ажиллагааны амжилттай илүү уялдах болно гэж үзсэн байна.

Шинэ зохицуулалтыг Европын Холбооны гишүүн улсууд болон Европын Парламент дэмжиж байгаа бөгөөд албан ёсоор батлахын тулд санал хураалтаар шийдэх л үлдээд байна. Бонусаас гадна банкны гүйцэтгэх захирлуудыг ажлаасаа гарахад өгдөг цалин, урамшууллыг мөн уг хуулийн төслөөр зохицуулсан байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-08 202.170.81.178

Manaih bas iim baival zugeer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж